Дэвүүртэй бүсгүй
Цоорын эгшиг тодроод сар улам ганцаардахад Цочсон зүрх онгойгоод тутàрганы үнэрт дотносоно Дүүрэн дүүрэн цалгилах болор хундагûг тулгаад Дүрлэгэр нүдний гэрэлд гараа өргөхөд хоосорно  
"Дэвүүртэй бүсгүй" цааш унших »
Жирмийн сүлжээ
Чамдаа би маш их хайртай
Чамаас илүү өөртөө хайртай
Өөрөөсөө илүү шүлэгтээ хайртай
Тэр шүлгээ би чамдаа л зориулж бичдэг

"Жирмийн сүлжээ" цааш унших »
Эх орон
Халаасандаа нүдээ хийж алхмаар Хачин эх орон минь Харагдахгүй байгаа гоо сайханыг чинь Дурандаж  олмоор хот балгад минь
"Эх орон" цааш унших »
Мартагдсан бүхэн баяртай
Сэрүүхэн тэр нэгэн шөнө эргэж ирэхгүй Сэтгэлийн тэр нэгэн амраг эргэж ирэхгүй Цэцэрлэгт алтан гургалдайн дуулсан Цэнгэлтэй тэр нэгэн аяыг ахиж сонсохгүй .....     .......    ......       ......     .....    ........   ........ Өнгөрсөн юм хэзээ ч эргэж ирэхгүй Өр зүрхэнд ийм бодол л үлджээ                                                             Сергей Есенин / орос /
"Мартагдсан бүхэн баяртай" цааш унших »
Чи хаана байна

Чи хаана байна

Би чамайг хүлээж байна

Чи хаана байна

Би чамайг энд хүлээж байна

Орон зай хичнээн уудам юм бэ

Чи хаана байна

Цаг хугацаа хичнээн хурдан юм бэ

Чи хаана байна

Гадаа маш их цас орж байна

Би цасан дунд бээрээд чамайг хүлээж байна

Сэтгэлд зогсолтгүй бороо орж байна

Би бороон дотор уйлаад чамайг хүлээж байна

Чи хаана байна

Би унаган нутагтаа

Чамайг хүлээж байна

Чи хаана байна

Би харийн нутагт

Чамайг хүлээж байна

Чи хаана байна

Би одноос одруу харваж

Ойхдоо орчлонд унаж

Чамайг хүлээж байна

Чи, чи хаана байна?

А. Батсайхан, 2011 он Хөх хот

Хөх хотын бороо
Арав дугаар сарын дундуур Асгаран шаагисан бороо Эргэлдсэн   их хураар Эх газрыг тэнгэртэй холбов
"Хөх хотын бороо" цааш унших »
Чиний алхсан замаар би

Чиний алхсан замаар би бусдыг хөтөлж алхана
Чиний дуртай жүжгийг би бусадтай хамт үзнэ
Чиний мэдэрсэн ш
иг жаргалыг бусдад би мэдрүүлэнэ
Надад чам шиг чухaл хүн одоо хир нь алга
Сонсох дуртай аяыг чинь хэн нэгэн сольж

Дуулах дуртай дууг чинь би бусадтай хамт дуулж
Зүрхээ өвтгөн байж бусдыг сэтгэлээсээ мэт үнсэнэ
Надад таалагдахгүй байна чамтай адил биш.
                     Ц.Саруулбилэг 
                2012.11.7нд Хөх хот

Тээврийн хэрэгсэл дотроо тамхи татангаа...
Хайрцганд хийгээд хаа нэгтээ оршуулчихсан Хачин бодлуудаа ороолон болохоос өмнө Цэмцийтэл цэвэрлэчихсэн гэр орноо хаяад Цэх шударга аянд гарахыг хүснэм
"Тээврийн хэрэгсэл дотроо тамхи татангаа..." цааш унших »
Хүү /өгүүллэг/
Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдах ч үгүй үлдэх байх даа гэж бодогдоно.
"Хүү /өгүүллэг/" цааш унших »
Зөрүүлж өмссөн гутлаа хараад
Зөрүүлж өмссөн гутлаа хараад Өөрийгөө ямар их өтөлснөө мэдлээ  Бараг хэдэн оноос ч хойш юм бэ? Бүү мэд... Өөрийгөө тоохоо больж дээ Ямар урт цаг хугацаа Ямар уужим амьдрал вэ?
"Зөрүүлж өмссөн гутлаа хараад" цааш унших »
Дурласандаа
 Дэндүү ариухан бас эмзэг Дөлгөөхөн аалинд чинь би дасчихаад Догдлон байж чам дээр би очдогийг Даанч чи анзаарахгүй
"Дурласандаа" цааш унших »
Т.Балжинням

Ганчанга овогт Тогтохын Балжинням. Увс аймгийн Тэс суманд төрсөн. Одоо Өвөр Монголын Багшийн Их сургуульд суралцаж байна.

Төрсөн өдрийн дуу
З.Төржаргалд Хязгааргүй уудам орон зайн дунд Хязгааргүй урт цаг хугацааны завсар Хязгааргүй их шунал тачаал хийгээд Хязгааргүй их дайсагналын дэргэд  
"Төрсөн өдрийн дуу" цааш унших »
Чи

Миний сэтгэлийн уудамд чи шүлэг шиг оршдог

Миний хайрын хязгаарыг чи тэнгэр шиг эзэгнэдэг

Миний аз жаргалыг чи инээд шиг бэлэглэдэг

Миний миний орон зайг чи над шиг бүрдүүлдэг

                      Ц.Саруулбилэг

Шөнө

Нам гүм, чив чимээгүй, гадаа харанхуй

Намайг амьд гэдгийг мэдрүүлэх мэт

Цаг чаг чаг цохилоно

Өрөөний цонх хагас нээлттэй

Цэвэр агаар үнэртэнэ

Үүр цайх дөхөж буй мэт

Тэг дөрвөн цаг дөчин гурван минут

                                           Ц.Саруулбилэг

Амсхийх зуур

Амсхийх зуураа би

Амьдрал өртөөнд буудаллаж

Солгой гартаа үзэг бариад

Цаг хугацааны гажуудлаар аялж явна

Сормос дэрвүүлэн догдлох хөөр баяраа

Сорилт шалгуурын шүүрэнд юүлүүлээд

Сормуус буулган гуниглах мөнгөн дуслыг

Сарны тогоруудтай хуваалцаад

Цангаагаа тайлж тамшаална

Сэтгэлийнхээ гоёмсог жигүүрийг

Дурлалын суманд буудуулчихаад

Санахын ачаагаа дааж ядсан

Шархтай нэгэн тагтаа болчихоод

Шаналангаа аргадаж, дагаад явмаар

Салахын аргагүй ийм догдлолоос

Шал согтуу юм шиг мансуурлаас

Сорвигүй амьд гарахын төлөө

Сондгой нэгэн аялгуу болж эгшиглэв

Амьсгалж буй агаар, гишгэж буй газраасаа

Аз жаргалыг мэдрэх энэ л

Амьдрал гэгч үзэсгэлэнт арал дээр

Аялж явахад сонирхолтой байналъ

Э.Үржинханд

Дүүмэдхэн
Дүрсгүй цагаан салхинд нандин үгсээ
Асгасаар явааг минь уучил
Дүрлэн нүдний чинь мэлмэрээг сэтгэлдээ ургуулж
Шүлэглэсээр явааг минь уучил

"Дүүмэдхэн" цааш унших »
Гурван үгний хязгаар
Гурван үгний хязгаар хаана хүрээд дуусах бол Гурван жилийн цэрэгт явж чиний үнэнчийг шалгахсан Насаараа дэргэдээ байлгах чинь хүсэл чинь хэвээр бол Намар гурав эргэсэн ч юуны урт байх вэ!
"Гурван үгний хязгаар" цааш унших »
Орчлон бид хоёр
 Нүдээ аниад алгаа тослоо Амьдрал надад юу өгснийг Төсөөлөх гэж  Бүсээ тайлаад
"Орчлон бид хоёр" цааш унших »
Бяцхан сумын тухай харуусал
Хүмүүс нь амьд мэт яриатай ч Харц нь хүйт оргитол ширтэх Хөндлөн уулсын дунд тэртээх жил үлдээсэн Хөөрхий сум нэг л янзаар  
"Бяцхан сумын тухай харуусал" цааш унших »
(Нийт: 43)